“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СОШИАЛ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл” 👨‍👩‍👧‍👦сошиал уралдааныг Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс зохион байгуулах гэж байна.
Шинэ төрлийн Коронавирустэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс хүүхэд багачуудын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, эрсдлээс сэргийлэх зорилгоор цахим орчинд “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт гар зураг, шүлэг, зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдааныг нас насны ангилалд зарлаж байна.


Насны ангилал:
1. Цэцэрлэгийн насны буюу 2-5 нас /гар зургийн уралдаан/
2. Бага ангийн сурагчид буюу 6-10 нас /шүлгийн уралдаан/
3. Дунд ангийн сурагчид буюу 11-14 нас /зохион бичлэгийн уралдаан/
4. Ахлах ангийн сурагчид буюу 15-18 нас /эссэ бичлэгийн уралдаан/-ыг тус тус зарлаж байна
Оролцохыг хүссэн хүүхдүүд та бүхэн бүтээлээ аав ээж, ах эгч нараараа дамжуулан bgdyouth@gmail.com цахим хаягт илгээгээрэй.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүлээн хэлтсийн цахим хаягт байршуулна.
Хамгийн их санал авсан бүтээлүүдийг шалгаруулж насны ангилал тус бүрт 🥇🥈🥉 байр эзлүүлэн нийт 12 хүүхдийг шалгаруулах болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90201060 ☎️ холбогдоорой.