“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын залуучуудын үе тэнгийн боловсролын төв ТТБ /Y-PEER MONGOLIA/-тай хамтран “НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” бэлтгэх сургалт 2018.10.27-28 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд БГД-ийн ЕБСургуулиудын 9-12 ангийн 30 сурагчид хамрагдаж нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, чадвартай болж үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэж гэрчилгээтэй боллоо.

Нийтлэсэн: 2018-10-29 | Үзсэн: 33557Дэлгэрэнгүй

“СЭТГЭЛИЙН ҮНДЭС” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан “Сэтгэлийн үндэс” аянд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн 9а анги шалгарч шагналаа гардан авлаа.

Нийтлэсэн: 2018-10-29 | Үзсэн: 33338Дэлгэрэнгүй

ГАР ЗУРАГ БОЛОН ЭССЭ БИЧГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДСАН БАЙНА. ҮҮНД ЗАЛУУЧУУД ТА БҮХЭН ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улс тус байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт 7-13 насны хүүхдүүдийн дунд ГАР ЗУРАГ, 14-18 насны хүүхдүүдийн дунд ЭССЭ БИЧЛЭГ-ийн уралдаан зарлаж байна. Та бүхэн бүтээлээ ilo50years@fcy.gov.mn хаягаар илгээнэ үү. Мөн 62263093, 80027744, 86882222 утсаар лавлах боломжтой

Нийтлэсэн: 2018-10-25 | Үзсэн: 33553Дэлгэрэнгүй

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монголын залуучуудын үе тэнгийн боловсрол ТББ /Y-PEER MONGOLIA/-тай хамтран зохион байгуулж буй тус сургалт 2018 оны 10 дугаар сарын 27-28 өдрүүдэд зохион байгуулагдах тул ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 94491022 дугаараас лавлана уу.

Нийтлэсэн: 2018-10-23 | Үзсэн: 33549Дэлгэрэнгүй

ГАР УРЛАЛ, ОЁДОЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

“Каритас Монгол” ТББ-тай хамтран зохион байгуулж буй гар урлал, оёдолын үнэ төлбөргүй ээлжит сургалт маань 2018.11.12-нд эхлэхээр болсон тул амжиж бүртгүүлээрэй. Бүртгүүлхийг хүсэгчид: 1. 2 хувь цээж зураг 2. Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Нийтлэсэн: 2018-10-23 | Үзсэн: 33545Дэлгэрэнгүй