Түүхэн товчоо

Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь анх тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А/87 тоот дугаар тогтоолоор “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан.

Шинээр батлагдсан Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар тоот захирамжаар дүүргийн Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг баталсантай холбогдуулж 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд одоогын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс” болж өөрчлөн байгуулагдсан.

Тус хугацаанд үндсэн 5 дарга томилогдон ажиллаж байсан бөгөөд дурьдвал.
1. 2013 оны 09 сар – 2014 оны 02 сар хүртэл Д.Ихбаяр
2. 2014 оны 02 сар – 2014 оны 07 сар хүртэл Х.Солонгоцацрал /түр орлон гүйцатгэгч/
3. 2014 оны 07 сар – 2015 оны 02 сар хүртэл Б.Майчимэг
4. 2015 оны 02 сар – 2017 оны 01 сар хүртэл Х.Болор-Эрдэнэ
5. 2017 оны 01 сар – 2017 оны 04 сар хүртэл Д.Батзаяа
6. 2017 оны 04 сар – өнөөг хүртэл А.Ганболд нар тус тус удирдан зохион байгуулж хэлтсийн үйл ажиллагааг тасралтгүй олон нийтэд хүртээмжтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хүүхэд, гэр бүлийн хамгаалал, залуучуудын оролцоог ханган ажиллаж байна.