Мэндчилгээ

Сайн байцгаана уу Баянгол дүүргийн иргэдээ. Хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачуудаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Баянгол дүүргийн нийт хүүхэд багачууд, залуучууд тэдний эцэг эх, гэр бүл, найз нөхөд, ойр дотны бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь хүүхэд багачуудын эрүүл аюулгүй, тав тухтай орчинд сайхан амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, ардын ёс заншилаа мэддэг, эх оронч иргэн болон төлөвших, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, байгууллагын ажилтаны ёс зүйг дээшлүүлэх чадавхжуулах, эрх зүйн чадамжийг баталгаажуулах чиглэлээр ажиллаж байна.

Хүүхэд бүр халуун дулаан элэг бүтэн гэр бүлтэй, хайр цалигсан орчинд сурч, тоглон хүмүүжих орчныг бид бүрдүүлнэ. Хүүхэд бүрийн нүдэнд баяр баясал тодорч Хүн бүрийн сэтгэлд хайр энэрэл бялхаж Айл гэр аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе.