Тэргүүлэх чиглэл

  • Хүчирхийлэлд өртсөн гэр бүл, хүүхдэд хамгааллын болон урьдчилан сэргийлэх , нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх.
  • Гэр бүлийн боловсрол, эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх, сурталчилгаа мэдээллийг бэлтгэж нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх.
  • Хүүхдийг осол гэмтэл, мансуурал, донтолт, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлж, эрсдэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх.
  • Эцэг, эх болон ах, дүү, хамаатан, садан байхгүй болон асран хамгаалагч байгаа хэдий ч ямар нэгэн дарамт шахалт үзүүлснээс шалтгаалан эсвэл өөрийн сайн дурын үндсэн дээр гадуур тэнэж хоноглодог хараа хяналтгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх.
  • 18-34 насны нийгмийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа өсвөр үе залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх.