“ИЛРҮҮЛЭЛТ-2019” АРГА ХЭМЖЭЭНИЙ 3 УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, хоёрдугаар хэлтэстэй хамтран 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд 16:00-24:00 цагийн хооронд хараа хяналтгүй, хөдөлмөр эрхлэгч хүүхдийг илрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тэднийг аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тогтвортой харьяалалтай болгох чилэлээр ажиллалаа.