“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГЫН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг эзэмшүүлэх, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах мөн соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадамыг дуу, бүжиг, хөгжим, бусад гэсэн 4 төрлөөр зохион байгууллаа.

Тус наадамд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагч оролцсон бөгөөд төрөл тус бүрт эхний 3 байр шалгаруулан шагнал гардууллаа.