“БИД ХҮҮХЭЛДЭЙЧИД” ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Монголын хүүхэлдэйн театр, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх, урлагын гоо зүйн боловсрол олгох үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж, ардын өв уламжлал ёс заншлыг танин мэдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн уралдаанд Баянгол дүүргийн 89-р цэцэрлэг, 97-р цэцэрлэг, 162-р цэцэрлэг, 197-р цэцэрлэгүүд амжилттай оролцлоо.