“Утаанаас холдож- Уушгаа цэвэрлэе, Спортоор хичээллэж -Эрүүл мэндээ дэмжицгээе”

Баянгол дүүргийн иргэд, залуучуудын анхааралд: 2019.01.12-ны өдөр Зайсан Чингисийн хүрээ-Богд хан уулын Баруун ширээт оргил гэсэн маршрутаар явган аялал зохион байгуулах гэж байгаа тул эрүүл мэнддээ анхаардаг, нэг өдрийг тэмцээн уралдаанд оролцож, цэвэр агаарт өнгөрүүлэх хүсэлтэй иргэд, залуучууд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Жич: Чингисийн хүрээ жуулчны баазын авто зогсоолд өглөөний 9:00 минутад цугларч нэгдсэн байдлаар хөдөлнө. Өдрийн хоол, тэмцээн уралдаан,амьдралын зөв дадал хэвшлийн сургалт явагдана. Хувийн бэлтгэл: Халтирч гулгадаггүй ууланд тохиромжтой гутал, хөнгөн дулаан хувцас, замын хөнгөн хоол хүнс Зохион байгуулагч: Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Оролцох хүсэлтэй хүмүүс 91820028, 90201060 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч бүртгүүлнэ үү.