#ХҮҮХДИЙН_ЭСРЭГ_ХӨДӨЛМӨРИЙГ_ТАСЛАН_ЗОГСООЁ

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь:
Сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн удаан хугацаагаар хүнд хүчир, биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцно.

Насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт:
• Гуйлга гуйлгах
• Кондуктор хийлгэх
• Хөдөлгөөнт худалдаа эрхлүүлэх
• Ачаа зөөлгөх
• Барилга дээр ажиллуулах
• Химийн хортой бодистой харьцах
• Газар доор ажиллах
• Мал нядалгааны газар ба арьс ширний газар
• Гэрийн үйлчлэгч
• Массажны үйлчилгээ
• Тайчих үзүүлбэр үзүүлэх
• Амьтан сургах
• Эмнэг сургах гэх мэт