“АГААРЫН ЧАНАР БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТЬН БАГЦ МАТЕРИАЛ

“Агаарын чанар ба эрүүл мэнд” сургалтын багц материал

Бидний бэлтгэсэн ‘Агаарын чанар ба эрүүл мэнд’ сэдэвт сургалтын багц материалтай танилцана уу.

              Эдгээр материалуудыг 6-12дугаар ангийн сурагчдад  эрүүл мэндийн нөлөөллийн ажил явуулах зорилготой бэлтгэсэн бөгөөд хэрэв та хүсвэл өөрийн зорилгод нийцүүлэн, бусад газруудад нөлөөллийн ажил явуулахдаа ч ашиглаж болох юм. Эдгээр материалуудыг ашиглан 40-90 минут үргэлжлэх хичээл заах боломжтой.

            Повер пойнт програм дээр бэлтгэсэн слайдууд нь манай сургалтын гол хэрэглэгдэхүүн бөгөөд багшийн гарын авлагыг уг слайдуудтай хамт хэрэглэнэ. Багшийн гарын авлага нь слайдын тайлбар болон багшид зориулсан тэмдэглэл гэсэн хоёр хэсэгтэй. Бидний бэлтгэсэн “флаш карт”-ыг ашиглан аль сэдэв, аль слайдтай холбогдохыг өөртөө сануулан давтаарай. Бусад туслах материал болох агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн тухай танилцуулга, дасгал ажил зэрэг нь сонсогчдын мэдлэгийг бататгаж гүнзгийрүүлэх зорилготой. Мөн та бидний бэлтгэсэн шүүлтүүртэй маскны хэрэглэгчийн хөтчийн загварыг ашиглан, хүссэн газрынхаа ойр орчимд худалдаалагдаж байгаа стандарт шаардлага хангасан шүүлтүүртэй маскны талаар мэдээлэл бэлтгэж болно.

Download (PDF, 4.59MB)

Download (PPTX, 11.35MB)

Download (PDF, 699KB)

Download (PDF, 404KB)

Download (PDF, 1.14MB)