ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон тэдгээртэй нийцэж гарсан эрх зүйн акт, олон улсын гэрээ, бусад холбогдох хууль тогтоомжид хууль хэрэгжүүлэгч талуудын чиг үүрэг, оролцоо, хариуцлага болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багийн хэрэгжүүлэх чиг үүргийг хуульчилсан. Хамтарсан баг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20-р зүйлд заасны дагуу байгуулагдаж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, мөн эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг илрүүлэх, шалгах, хүчирхийллийг таслан зогсоож, хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг тус тус үзүүлнэ гэж заасан байдаг.

Иймд Баянгол дүүргийн 23 хорооны хамтарсан багийн 141 гишүүдэд хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг өгч, арга зүйгээр хангах, орон нутгийн үйлчилгээний зураглалаа зөв гаргахад нь дэмжлэг үзүүлж чадавхжуулах зорилгоор Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс Баянгол дүүргийн ЗДТГ, ДЗМОУБ-тай хамтран 2017 оны 5 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг БГД-ийн ИТХ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус сургалтын нээлтэнд ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, ГБХЗХХ-ийн дарга А.Ганболд, ДЗМОУБ-ын тусгай төслүүдийн үйл ажиллагааны менежер С.Золжаргал, НХХ-ийн дарга А.Одонтунгалагтуул нар оролцож сургалтанд амжилт хүслээ.

Энэхүү 2 өдрийн чадавхжуулах сургалтаар ЦЕГ, НЦГ, ГБХЗХГ, НХГБХГ, ГБХЗХХ-ийн бэлтгэгдсэн сургагч багш нар оролцож, мэдлэг арга зүй өгсөн.

Хамтарсан багийн түүхэн хөгжил, олон салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах нийгмийн хэрэгцээ шаардлага сэвдээр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг

  • Хүүхдийн эрхийн чиглэлээр баримталж буй олон улсын зарим чиг хандлага, үндэсний хууль тогтоомжтой нийцэж буй байдал сэдвээр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг
  • Хамтарсан багийн хууль эрх зүйн  орчин, хуулийн хэрэгжилт, зохицуулалттай холбоотой журмууд, практик хэрэглээ сэдвүүдээр Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалан
  • Хамтарсан багийн үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг таньж илрүүлэх нь сэдвээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Т.Мөнхцэцэг
  • Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх журам, анхаарах зүйл сэдвээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Баянжаргал
  • Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүчирхийллийг таньж, илрүүлэх нь сэдвээр ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Мөнхсувд, Батзориг
  • Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах арга зүй, холбон зуучлах үйлчилгээ, орон нутгийн зураглалыг гаргах бүлгийн ажлыг ГБХЗХХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Анардарь нар чиглүүлж, мэдээлэл арга зүй өгсөн

Үр дүн:

Хамтарсан багийн гишүүд хамтарсан багийн хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжүүлэлттэй холбоотой журмууд, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд, гэр бүлийн болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хэрхэн таньж илрүүлэх талаар   мэдлэг, арга зүйтэй болсон. Мөн сургалтаар олж авсан мэдлэгээ бүлгийн ажил, шийдвэрлэхэд хүндрэлтэй кейс дээр ажиллаж өөрсдийн мэдлэг, арга зүйгээ бататгалаа. Сургалтыг хааж БГД-ийн ГБХЗХХ-ийн дарга А.Ганболд 23 хороодын хамтарсан багт сертифкат гардуулсан.

1 2 3 4 5 7 8 9 11 12 13 14 15 18 19 20 21