“Хөгжлийн харандаа-2017” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн хэмжээнд хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр, төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа-2017” өдөрлөгийг  5 дугаар сарын 11-ний өдөр “Өргөө-1” кино театрын талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт  Баянгол зуслан, Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Усан спорт хороо, Хүүхдийн холбоо, Скаут, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Улаан загалмай, Өргөө кино театр, Neway сургалтын төв, Mister gym фитнес, y-peer зэрэг байгууллагууд тус тус оролцож үйл ажиллагаагаа танилцуулж, хөнгөлөлт урамшуулал үзүүлэн оролцлоо.

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 22